Хэн онлайн
2010-03-20 өдрөөс хойш
[2011.12.09] МОНГОЛЫН ББСБ-УУДЫН ШИНЭ ЖИЛИЙН НЭГДСЭН АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ
МББСБХолбооноос МҮХАҮТ-н дэргэдэх бичил санхүүгийн зөвлөлтэй хамтран ББСБ-уудын шинэ жилийн нэгдсэн арга хэмжээг дөрөв дэх жилдээ уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөж байна. Зохион байгуулах комиссоос дараах мэдээллийг хүргүүлж байна. Оролцох хүсэлтэй ББСБ-ууд зохион байгуулах комисстой яаралтай холбогдож бүртгүүлнэ үү.
1. Шинэ жилийн арга хэмжээг 2011 оны 12 дугаар сарын 16-ны Баасан гаригийн 17.30 цагт “Пума-Империал” ресторан /Их сургуулийн гудамж Төрийн ордоны зүүн талд/ -д зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
2. Шинэ жилийн цэнгүүнд СЗХ, МҮХАҮТ,Монгол Банкны дэргэдэх БСХСан, ЖДҮГ-ийн удирдлагууд болон гишүүн ББСБ-уудын 120 орчим төлөөлөгчид оролцох ба нэг хүний зардлын төсвийг 95,000 төгрөгөөр тогтоод байна. Иймд цэнгүүнд оролцох хүний тоог 2011 оны 12 дугаар сарын 10-ны дотор зохион байгуулах комисст ирүүлж, төлбөрийг мөн өдрийн дотор МББСБХолбооны ХХБ дахь 499053088 тоот дансанд шилжүүлэхийг хүсье. /Нэг ББСБ-с дээд тал нь 10 хүн орох боломжтой/
3. МББСБХолбоо болон БСЗөвлөлтэй хамтран банк бусын салбарын шилдэгүүдээ уламжлалын дагуу шалгаруулж нэрэмжит шагналуудаа олгоно. Шалгарсан байгууллага, хувь хүнд олгох өргөмжлөл болон бусад зардлыг тухайн байгууллага хариуцах болно. /нэг шагналд холбогдох зардал 100,000 төгрөг/
Зохион байгуулах комисстой холбоо барих утас: 9999-8770
