Хэн онлайн
2010-03-20 өдрөөс хойш
[2011.10.19] ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГЧ НАРТ ЗОРИУЛСАН СУРГАЛТ АМЖИЛТТАЙ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.
МББСБХолбооны гишүүн болон гишүүн бус ББСБ-уудтай туршлага солилцох зорилгоор ББСБ-уудын зээлийн эдийн засагч нарт зориулсан сургалтыг амжилттай зохион байгууллаа.
МББСБХолбооны гишүүн болон гишүүн бус ББСБ-уудын Зээлийн эдийн засагч нарт зориулсан сургалт 2011.10.19-ний өдөр 10.00-18.00 цагт Монголын Банкны Холбооны байранд амжилттай явагдлаа. Уг сургалтын агууллагыг “Кредит Монгол”ББСБ ХХК-ийн зүгээс зохион байгуулж, “Зээлийн судалгаа,шинжилгээ”- Г.Эрдэнэчимэг /112 Салбарын захирал/, “Зээлийн эрсдлийн шинжилгээ”- Ц.Болор Эрдэнэ /Эрсдлийн удирдлагын менежер/, “Эрсдэлтэй,муу зээлтэй ажиллах”- Б.Батдорж /ТГЗ,ХЗ/ нар бэлтгэн хичээл зааж, сургалтын асуулга,үнэлгээ хийлээ. Сургалтад нийт 34 ББСБ-ын Зээлийн эдийн засагчид хамрагдлаа.
Сургалтын дүнд ББСБ-ын Зээлийн эдийн засагчдын мэдлэгийн төвшин ахисан нь асуулгаар тогтоогдсон тул нийт оролцогчдод талархал илэрхийлье.
