Хэн онлайн
2010-03-20 өдрөөс хойш
[2011.10.15] МББСБХОЛБООНЫ НЭРЭМЖИТ ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ БОЛЖ АВАРГУУД ТОДОРЛОО.
Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооноос шилжин явах цомын төлөөх "Ширээний теннисний тэмцээн"-ийг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг бөгөөд энэ жил 2 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.
Тэмцээн 2011.10.15-ны өдөр ширээний теннисний "Оч" клубт болсон бөгөөд нийт 15 Банк Бус Санхүүгийн Байгууллагын 40 орчим тамирчид хүч чадал, авхаалж самбаагаа сорин өрсөлдөж
Эрэгтэйчүүдээс: 1-р байранд Наранхүү - Монголын Санхүүгийн Групп ББСБ, 2-р байранд Отгонбаатар - Батжин нэгдэх Үрс ББСБ, 3-р байранд Батням - Батжин нэгдэх Үрс ББСБ;
Эмэгтэйчүүдээс: 1-р байранд Сайхал - Ашидтүвшин финанс ББСБ, 2-р байранд Одбилэг - Батжин нэгдэх Үрс ББСБ, 3-р байранд Номин-Эрдэнэ - Капмон ББСБ-ын тамирчид тус тус шалгаран медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг гардан авлаа.
Багаас: Батжин нэгдэх Үрс ББСБ шилжин явах цомын эзнээр 2 дахь жилдээ тодорлоо.
Тэмцээнд маш идэвхитэй оролцсон нийт ББСБ-уудын баг тамирчиддаа өндөр амжилт хүсье.
