Хэн онлайн
2010-03-20 өдрөөс хойш
[2011.10.08] "САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛ - ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН БОЛОВСРОЛ" НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Монгол Улсын санхүүгийн зах зээлийн талаар иргэдэд боловсрол олгох зорилгоор ерөнхий зохион байгуулагчаар Санхүүгийн зохицуулах хороо, Төрийн өмчийн хороо, Монголын Үнэт Цаасны Арилжаа Эрхлэгчдийн Холбоо, Эрдэнэс Тавантолгой ХКомпанитай хамтран 2011 оны 10-р дугаар сарын 08-ны өдөр “Санхүүгийн зах зээл – Хөрөнгө оруулагчдын боловсрол” нээлттэй өдөрлөгийг Сүхбаатарын талбай дээр амжилттай зохион байгууллаа.
Өдөрлөгт Монголын хөрөнгийн биржийн тусгай зөвшөөрөлтэй 30 гаруй брокер диллерийн компани, 10 гаруй банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршоо оролцож иргэдийг санхүүгийн зах зээлийн талаарх мэдээллээр хангаж байлаа. Мөн Монгол улсын иргэн бүрт “Эрдэнэс таван толгой”ХК-ний хувьцааг үнэ төлбөргүй эзэмшүүлэхтэй холбогдуулан иргэдэд үнэт цаасны данс нээх , хувьцааг баталгаажуулан дансанд нь байршуулах зэрэг санхүүгийн бүтээгдэхүүн үйлчилгээний бүхий л мэдээлээр иргэдэд үйлчилж байсанюм. Өдөрлөгийн хөтөлбөрийн дагуу Банк Бус Санхүүгийн байгууллагуудаас дараах арга хэмжээг зохион байгууллаа.
1. 2011.10.08-ны өдрийн 14.40 цагаас “Санхүүгийн зохицуулах хороо” – Бичил санхүүгийн газрын дарга Н.Оюунчимэг болон Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх нар Бичил санхүүгийн газрын бүтээгдэхүүн үйлчилгээний талаар товч танилцуулга тавьлаа.
2. Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын мэндчилгээ болгож Glassic Gem хамтлагыг урьж тоглууллаа.
3. 2011.10.08-ны өдрийн 15.00 цагаас өдөрлөгт оролцож буй Банк Бус Санхүүгийн Байгууллагууд өөрсдийн үйл ажиллагааг танилцууллаа.
САНХҮҮГИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГТ ОРОЛЦСОН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУД
1. Алаг Уул Ган ББСБ
2. БИД ББСБ
3. Газар партнер ББСБ
4. Кредит Монгол ББСБ
5. Мобифинанс ББСБ
6. Монголын Санхүүгийн Групп ББСБ
7. Очир Ундраа ОМЗ ББСБ
8. Транскапитал ББСБ
9. Хөгжил Финанс ББСБ
* Өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцсон Банк Бус Санхүүгийн Байгууллагуудынхаа цаашдын үйл ажиллагаанд ажлын амжилт хүсье.
