Уламжлалт “ЯВГАН АЯЛАЛ-2017”-д нийт гишүүн ББСБ-уудаа урьж байна.

МББСБХолбооны 15 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдаж буй “Анхдугаар Бага олимп”-ийн I хэсэг болох “ЯВГАН АЯЛАЛ-2017” арга хэмжээ 2017.09.30-ны Бямба гаригт болно.

Оролцогчид 2017.09.26-ны дотор Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 9999-8770 утсаар бүртгүүлнэ үү.

ЖИЧ: Олимпийн наадамд оролцохгүй хэдий ч аялах хүсэлтэй, Холбооны гишүүн ББСБ-ууд явган аялалд нээлттэй оролцож болно. Харин оролцох хүний тоог 9999-8770 утсаар 09.26-ны дотор бүртгүүлнэ үү.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Бага-олимп-удирдамж-МББСБХолбоо.pdf)Бага-олимп-удирдамж-МББСБХолбоо.pdf 364 Kb
 

Үндэсний мод тарих өдөр тохиож буйтай холбогдуулан ББСБ-ууд нэгдэж, 500 гаруй модыг амжилттай тарьлаа.

Мод тарих аянд нэгдэж, хамтдаа оролцсон ББСБ-ууддаа талархалаа илэрхийлье.

 

Олон улсын бичил санхүүгийн салбарын чиг хандлага, санхүүжилтийн тухай сургалт & уулзалтанд урьж байна.

Сургалт & уулзалт 2018 оны 11 сарын 29-ны өдөр 09.30-13.30 цагийн хооронд МҮХАҮТ-ын 507 тоотод болно.

Уулзалтаар:

  • - Олон улсын бичил санхүүгийн салбарын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага
  • - Санхүүжүүлэгч байгууллагууд, тэдгээрийн ББСБ-д тавьдаг шаардлагууд
  • - Дэлхийн бичил санхүүгийн төв MFC-н хурлаар тавигдсан илтгэлүүд, хурлын тухай /Финтекийн хөгжил, цахим хувьсал,  хамтын санхүүжилт (crowdfunding), финтекийн хэрэглээ, нийгмийн хариуцлагын менежментийг технологитой хослуулах, ББСБ-уудыг санхүүжүүлэх шинэ арга, хэрэгслүүд гэх мэт/ сэдвийн хүрээнд танилцуулга сургалт явагдана.

ББСБ-ын ЗАХИРЛУУД оролцоно уу. TAX: 50.000 төгрөг

Төгсгөл хэсэгт 2018 онд шинээр элссэн ББСБ-уудад гишүүний батламж гардуулах ёслолын ажиллагаа болно. Шинэ гишүүд хүрэлцэн ирэхийг анхаарна уу.

Жич: Хур системтэй программ хангамжийг нийлүүлэгч Фибо & Монпеп компаниудын танилцуулга, ББСБ-уудтай хамтран ажиллах саналыг танилцуулна.

Э.Ариунтөгс 9999-8770

 

Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрөөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн ажилтнуудад эрсдэлийн удирдлагын олон улсын чиг хандлага, эрсдэлийн удирдлагын ач холбогдол, эрсдэлийн төрлүүд болон асуудалтай зээлийг хэрхэн удирдаж буй банкны салбарын тэргүүн туршлагыг Монгол Улсын банк санхүүгийн системд тулгамдаж буй өнөөгийн нөхцөлтэй уялдуулан зээл олгохоос өмнө болон дараах эрсдэлийг удирдах ур чадвар, хэрэгслийг бодит кейс жишээн дээр тайлбарлан бататгах замаар эрсдлийн үнэлгээ, дүгнэлт хийх ур чадварыг олгоход оршино.

Зорилтот бүлэг: БСА-ийн зээлийн ажилтны анхан шатны сургалтад хамрагдсан бөгөөд банк бус санхүүгийн байгууллагад 2-оос дээш жил ажилласан туршлагатай зээлийн ажилтнууд, ахлах ажилтан болон салбарын захирал

Сургалтын арга хэлбэр: Танхимын сургалт. Сургалт нь ББСБ-ийн жишээн дээр суурилсан кейс сургалт. Энэхүү сургалтад хамрагдсан оролцогч нарт ББСБ-д зориулан шинээр хөгжүүлсэн Комплаенс ба ёс зүйн онлайн сургалтад 20 хувийн хөнгөлөлттэй үнээр хамрагдах эрх олгоно.

ХЭЗЭЭ & ХААНА: 2018 оны 12-р сарын 5-7-ны өдрүүдэд 3 өдрийн турш 9-18 цагийн хооронд Банк санхүүгийн академийн байранд болно.

Сургалтын төлбөр: нэг оролцогчийн төлбөр гишүүн ББСБ бол 300,000 төгрөг, гишүүн бус ББСБ бол 400,000 төгрөг. Эхний 25 оролцогчийг бүртгэнэ. Бүртгүүлэхдээ оролцох хүний овог нэр, албан тушаал, утасны дугаар, емайл хаягийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. -аар эсхүл 99998770 утсаар бүртгүүлнэ үү.


 

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2018.11.16-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон 20 гаруй ББСБ-ын удирдлагууд хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

Сургалтаар ББСБ-ын хяналт, зохицуулалтын орчин, цаашдын хөгжлийн чиг хандлага, ББСБ-ын дотоод аудит, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, засаглалыг зүй зохистой бий болгох, зээл, зээлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, шүүхийн практик зэрэг 15 модулиар зохион байгуулагдлаа.


 

Шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-дын удирдлагуудыг сертфикатжуулах сургалт болно.

Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны зохицуулалтын журам”-д ББСБ-ууд тусгай зөвшөөрлөө авсанаас хойш зургаан сарын дотор удирдлагуудыг нь мэргэшүүлэх сургалтад хамрагдаж, гэрчилгээ авсан байхаар заасан. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо /МББСБХ/-ноос Хороотой байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-уудын удирдлагуудын сургалтыг улирал тутам зохион байгуулж байна. Мэргэжлийн чадавхи, ур чадварыг дээшлүүлэх, үүрэг хариуцлагыг өндөржүүлэхэд чиглэсэн агуулга бүхий уг сургалт ирэх долоо хоногт болох гэж байна.

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2018.11.14-16-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Монголын банкны холбооны сургалтын зааланд зохион байгуулагдах гэж байна.

Гурван өдөр үргэлжлэх энэ улирлын сургалтаар харилцагчийг таньж мэдэх, сэжигтэй болон бэлэн мөнгөний гүйлгээг хэрхэн мэдээлэх тухай, ББСБ-ын эрсдэлийн төрлүүд түүний удирдлага, олон улсын бичил санхүүгийн байгууллагын хөгжлийн чиг хандлагын талаар хичээлийг Хороо болон Холбооны мэргэшсэн багш нар заана. Мөн “Ганабелл” институтээс ББСБ-ын үйлчилгээний стандарт, харилцагчийн үйлчилгээний талаар, Монголын дотоод аудиторуудын институтээс ББСБ-ын засаглал ба үр дүнтэй дотоод хяналтын механизмыг бий болгох талаар тус тус заах юм. Түүнчлэн сургалтын хүрээнд ББСБ-уудын удирдлагууд шүүх, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, гүйцэтгэлтэй холбогдон гарч буй хүндрэл бэрхшээл, тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам, шүүхийн бус журмаар шийдвэрлэх арга зам, арбитр гэж юу болох, арбитрын үйл ажиллагаандаа ашиглах боломж, компанийн тухай хууль болон компанийн засаглалын кодекс, ТУЗ-ийн ажиллах дүрэм зэрэг өргөн сэдвийг хамруулан үзэх юм.

Энэхүү сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон удирдлагууд ЗААВАЛ оролцож, банк бус санхүүгийн салбарын талаар бүхий л мэдээлэл зөвлөгөө зэргийг авч, үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтой билээ. Цаашид Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулж буй бүхий л ББСБ-уудын удирдлагуудыг хамруулж, сертификатжуулахыг зорьж байгаа бөгөөд СЗХ-той хамтран сургалтанд хамрагдаж сертификат авсан хүмүүсийг нэгдсэн бүртгэлд оруулж байна.

Иймд энэхүү сургалтанд оролцох хүсэлтэй ББСБ-ууд 2018.11.12-ны дотор 99998770 утсаар болон Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар бүртгүүлнэ үү. Сургалтанд бүртгүүлэхдээ оролцох ББСБ-ын нэр, ажилтаны овог, нэр, утасны дугаар, емайл хаягийг ирүүлнэ үү.

Сургалтын төлбөр: Холбооны гишүүн ББСБ бол нэг оролцогчийн 300.000 төгрөг, гишүүн бус ББСБ бол нэг оролцогчийн 400,000 төгрөг. Сургалтын төлбөрт сургалтын гарын авлага, тараах материал, өдрийн хоол, кофе брейк, сертификатны үнэ багтсан.

Жич: Сургалтын хөтөлбөрийг хавсаргав

 
<< Эхлэх < Өмнөх 1 2 3 4 5 6 7 8 9 10 Дараахи > Төгсгөл >>

Хуудас 48-с 1

Мэдээ, мэдээлэл

Олон улсын бичил санхүүгийн салбарын чиг хандлага, санхүүжилтийн тухай сургалт & уулзалтанд урьж байна.

11-р сар 22, 2018 101
Олон улсын бичил санхүүгийн салбарын чиг хандлага, санхүүжилтийн тухай сургалт & уулзалтанд урьж байна. Сургалт & уулзалт 2018 оны 11 сарын 29-ны өдөр 09.30-13.30 цагийн хооронд…
Дэлгэрэнгүй...

Эрсдэлийн удирдлагын сургалтанд урьж байна.

11-р сар 22, 2018 80
Cургалтын зорилго: Энэхүү хөтөлбөрөөр банк бус санхүүгийн байгууллагын зээлийн ажилтнуудад эрсдэлийн удирдлагын олон улсын чиг хандлага, эрсдэлийн удирдлагын ач холбогдол,…
Дэлгэрэнгүй...

ББСБ-ын сертификатжуулах сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.

11-р сар 22, 2018 67
Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2018.11.16-18-ны өдрүүдэд амжилттай явагдаж…
Дэлгэрэнгүй...

Шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-дын удирдлагуудыг сертфикатжуулах сургалт болно.

11-р сар 11, 2018 98
Шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-дын удирдлагуудыг сертфикатжуулах сургалт болно. Санхүүгийн зохицуулах хорооноос 2016 онд баталсан “Банк бус санхүүгийн үйл ажиллагааны…
Дэлгэрэнгүй...

Д.Баярсайхан: Саарал жагсаалтад орж болзошгүй хүндрэлийг хамтын хүчин чармайлтаар даван гарч чадна

11-р сар 11, 2018 60
Санхүүгийн гэмт үйлдэлтэй тэмцэх, энэ талаар харилцан хамтарч ажиллах асуудал олон улсын хэмжээнд чухлаар тавигдаж байна. Улс үндэстэн бүр бохир мөнгө, түүнийг угаах, улмаар алан…
Дэлгэрэнгүй...

Санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж байна

11-р сар 11, 2018 78
Санхүүгийн салбарын өсөлт тогтвортой үргэлжилж байна. Санхүүгийн зохицуулах хорооноос өнөөдөр үнэт цаасны, даатгалын, банк бус санхүүгийн болон хадгаламж, зээлийн хоршооны…
Дэлгэрэнгүй...

Волейболын 2018 оны аваргууд тодорлоо.

11-р сар 11, 2018 55
Волейболын 2018 оны аваргууд тодорлоо. МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх ВОЛЕЙБОЛ-ын аварга шалгаруулах тэмцээнийг зургаа дахь…
Дэлгэрэнгүй...

Ширээний теннисний 2018 оны аваргууд тодорлоо.

11-р сар 11, 2018 51
Ширээний теннисний 2018 оны аваргууд тодорлоо. МББСБХолбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг шилжин явах цомын төлөөх ШИРЭЭНИЙ ТЕННИСНИЙ аварга шалгаруулах тэмцээнийг…
Дэлгэрэнгүй...

Комплаенсийн чиглэлд эрчимтэй ажиллаж байна

11-р сар 11, 2018 87
Комплаенсийн чиглэлд эрчимтэй ажиллаж байна. Олон Улсад сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарч, өргөн хүрээнд арга хэмжээ авч байгаа зүйл бол мөнгө угаах болон, терроризмыг…
Дэлгэрэнгүй...

Барьцаа хөрөнгийн үнэлгээний сургалтанд урьж байна.

10-р сар 15, 2018 294
ББСБ-уудын зээлийн барьцаа хөрөнгийг үнэлэх, үнэлгээний аргачлалыг сайжруулах, эдийн засагчидыг мэргэшүүлэх чиглэлээр "Барьцаа хөрөнгийн үнэлгээ" сургалтыг 2018.10.24-ны өдөр…
Дэлгэрэнгүй...

"Компанийн дээд удирдлага буюу СЕО" сургалтанд урьж байна.

10-р сар 15, 2018 71
ББСБ-уудын удирдлагуудад зориулсан "Компанийн дээд удирдлага буюу СЕО" сургалтыг 2018.10.19-ны өдөр зохион байгуулахаар боллоо. Бүртгэл: эхний 20 оролцогчийг бүртгэх боломжтой тул…
Дэлгэрэнгүй...

Банк санхүүгийн салбарын Хүний нөөцийн зөвлөгөөн 2018 амжилттай боллоо.

10-р сар 15, 2018 89
Банк, санхүүгийн салбарын хүний нөөцийн зөвлөгөөн энэ жил анх удаа зохион байгуулагдаж Холбооны гишүүн 30 ББСБ-ын хүний нөөцийн менежер, удирдлагууд хамрагдлаа. Уг зөвлөгөөнийг …
Дэлгэрэнгүй...

Гишүүний хэсэг