Бичил санхүүгийн төвийн 21-дэх удаагийн хуралдаанаар Цахим хувьсалын шийдлийг онцлов.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 10-р сарын 11, Пүрэв гариг, 04:41

Монголын ББСБ-уудын Холбоо, Санхүүгийн зохицуулах хороо болон банк бус санхүүгийн салбарын төлөөлөгчид энэ сарын 3-5-ны өдрүүдэд Испанийн Вант Улсын Билбао хотноо болсон Бичил санхүүгийн жилийн хуралдаанд оролцлоо. Бичил санхүүгийн төв (Microfinance Centre, MFC) болон Европын Бичил санхүүгийн сүлжээ (European Microfinance Network, EMN)-нээс хамтран зохион байгуулсан “Хүмүүс ба цахим хувьсгал” сэдэвт энэ жилийн хуралдаанд баруун, зүүн Европ, дундад болон төв Ази, Кавказын орнуудын нийт 600 орчим төлөөлөгч оролцож, санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цахим шийдлүүд, мөн санхүүгийн болон нийгмийн хариуцлагын хүртээмжийг нэмэгдүүлэх боломжуудын талаар хэлэлцэв.

Хуралдааны зорилго нь санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудал байлаа. Тодруулбал, бичил санхүүгийн хүртээмжийг шинэ санхүүгийн технологи ашиглан хэрхэн яаж өөрчлөх, нэмэгдүүлэх тухай асуудалд чиглэсэн юм. Хуралдаанд оролцогчид санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд их хэмжээний өгөгдөл (big data) дээр ажиллах, эрсдлийг удирдах, хамтын санхүүжилт (crowdfunding), финтекийн хэрэглээ, нийгмийн хариуцлагын менежментийг технологитой хослуулах, ББСБ-уудыг санхүүжүүлэх шинэ арга, хэрэгслүүд зэрэг өргөн хүрээний сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.

 

Гишүүний хэсэг