"Монголоороо тойрч модоо тарьцгаая" аянд нэгдээрэй.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 10-р сарын 09, Мягмар гариг, 09:06

Дэлхий нийтэд тулгараад байгаа хүлэмжийн хийн ялгаралтаас үүдэлтэй уур амьсгалын өөрчлөлт, эдийн засаг, хүн амын хурдацтай өсөлт, хэрэглээ, үйлчилгээний хэт өсөлт, байгалийн нөөцийн хомсдол нь дэлхийн оршин тогтнолд эрсдэл учруулж байна.
Монгол улсын ерөнхийлөгчийн 63-р зарлигаар улс даяар 10 дугаар сарын 14-нийг улс даяар мод тарих өдөр болгон зарласан тул ББСБ-уудийг энэ аянд нэгдэхийг уриалж байна.

МББСБ холбоо “Ногоон байгууламжийг бий болгох, мэргэжлийн байгууллага, иргэдийн нөхөрлөл бүлгүүдийг дэмжих сан”-тай хамтран 2018 оны 10 дугаар сарын 13-нд Хуй долоон худагт байрлах “Монгол наадам цогцолборт” мод тариалах гэж байна. Намар мод унтаа байдалтай байдаг тул тариалхад нэн тохиромжтой байдаг байна.

Хөтөлбөр:

11.00 - 12.00 Цугларах, замд явах
12.00 – 13.00 Нээлтийн ажиллагаа
13.00 – 16.00 Мод тариалалт

Жич:
• Ирэхдээ хурз, жоотуу авчрах хэрэгтэй.
• Нэг хайлаас модны үнэ 1,800 төгрөг ба оролцох хүсэлтэй ББСБ-ууд өөрсдөө захиалгаа урьдчилан өгч авна.

ББСБ-ууд хэдэн хүн оролцох болон хэдэн мод суулгах тоогоо 10 дугаар сарын 11-ны дотор МББСБХ-нд мэдэгдэнэ үү.

Утас: 99014442, 99998770


 

Гишүүний хэсэг