ББСБ-уудын тусгай зөвшөөрлийн хүсэлтийг цахимаар авч эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 10-р сарын 09, Мягмар гариг, 08:16
Санхүүгийн зохицуулах хороо төрийн үйлчилгээг түргэн шуурхай болгох, үйлчилгээ авахтай холбоотой зардлыг бууруулах, цаг хугацаа хэмнэх, ил тод байдлыг бий болгох зорилгоор зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлж эхэллээ.

Цахим системээр эхний ээлжинд банк бус санхүүгийн байгууллага (ББСБ)-ын тусгай зөвшөөрлийн хүсэлт, материалыг хүлээн авч байна. Нэгдсэн мэдээллийн сан бий болгох цогц ажлын хүрээнд хөгжүүлж буй зөвшөөрлийн цахим системийг нэвтрүүлэхтэй холбоотой дагалдах ажлууд бүрэн хийгдсэний дараа Хорооны зохицуулалтад буй бусад санхүүгийн салбарууд буюу үнэт цаасны, даатгалын болон хадгаламж, зээлийн хоршооны тусгай зөвшөөрлийн хүсэлт хүлээн авах, шийдвэрлэх ажлыг цахимжуулах юм.

Тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргагч эхний ээлжинд биеэр ирж бүртгэлтэй байгууллагын цахим шуудангийн хаяг, хариуцсан ажилтны овог нэр, регистрийн дугаар зэргийг Хороонд бүртгүүлнэ. Ингэхдээ тухайн байгууллагыг төлөөлж буй нотлох баримт бичгийг хавсаргах шаардлагатай. Үүний дараа хүсэлт гаргагч Хорооны www.frc.gov.mn веб сайтын нүүр хуудасны “Зөвшөөрлийн цахим систем” цэсээр дамжин https://license.frc.mn хуудсанд нэвтэрч, хүсэлтээ гарган, материалаа бүрдүүлэх боломжтой болох юм. Цахим системд хүсэлт гаргахад шаардлагатай мэдээллүүд, холбогдох журам, зааврууд байх бөгөөд хүсэлт гаргагч өөрийн асуудлыг хяналт, шийдвэрлэлтийн аль түвшинд явж буйг системээс шууд харах боломжтой.

Сүүлд шинэчлэгдсэн: 2018 оны 10-р сарын 09, Мягмар гариг, 08:34
 

Гишүүний хэсэг