Санхүүгийн зохицуулах хороо, Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо, МҮХАҮТ-ын дэргэдэх ББСБ-ын зөвлөл хамтран ББСБ-ын нягтлан бодогч нарт зориулсан сургалтыг 2018 оны 6 -р сарын 4,5-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулж дууслаа. Тус сургалтын хүрээнд татварын хуулийн шинэчлэлт, зөрчлийн тухай хууль, НД-ын тухай хуулийн шинэчлэлтүүд болон татварын хяналт шалгалт, Ebarimt-тай холбоотой асуудал зэрэг сэдвүүдээр мэдээлэл, мэдлэг олгохыг зорилоо. Сургалтанд 40 гаруй ББСБ-ын нягтлан бодогчид оролцсон байна.