Байгаль орчны яамнаас байгаль орчинд ээлтэй бизнес эрхлэгчдэд зээл олгох боломжуудын талаар уулзалт хийлээ
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 5-р сарын 22, Мягмар гариг, 09:21

 

Байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газраас 2018 оны 5 сарын 18 өдөр зохион байгуулсан энэхүү уулзалтанд яамны тусгай төслүүд, Санхүүгийн зохицуулах хороо, Сангийн яам, Төрийн банк болон МББСБ-ийн төлөөллүүд оролцож тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) үйл ажиллагаатай танилцан, Тусгай хамгаалалттай газар нутгийн эргэлтийн сангийн тухай ойлголтыг өгч, Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулийн шинэчилсэн найруулгын санхүүгийн хэсэгт орсон өөрчлөлтийн талаар хэлэлцэн, санал бодлоо хуваалцлаа.

Монгол Улсын засгийн газраас тусгай хамгаалалттай газар нутгийн тогтвортой хөгжилд ихээхэн анхаарал хандуулж байгаа бөгөөд төрийн сан, орон нутгийн төсөв болон гадны төсөл хөтөлбөрүүдийн тусламжтайгаар “Эко бүс нутаг” ТХГН-ийн орчны бүсийн хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилтийг босгон төвлөрүүлэх төлөвлөгөөтэй байна. Энэхүү төлөвлөгөөний хүрээнд “Орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн” асуудал яригдаж байгаа бөгөөд энэ нь нутгийн иргэдийн тогтвортой амжиргааг хангах зорилготой юм. Орчны бүсийн эргэлтийн сан нь оролцогч санхүүгийн байгууллагаар дамжуулан орчны бүсийн иргэдэд зээл олгох ба өмнө нь зөвхөн банкуудтай хамтарч ажилладаг байсан бол одоо Банк бус санхүүгийн байгууллагууд болон Хадгаламж зээлийн хоршоодод мөн нээлттэй болж байгаа юм.

Хуулийн төсөл олон нийтийн хэлэлцүүлгийн шатанд батлагдсаны дараагаар ББСБ-ын хувьд Байгаль орчны яам болон “Орчны бүсийн эргэлтийн зээлийн сан”-уудтай хамтарч нийгмийн хариуцлагаа нэмэгдүүлэн тусгай хамгаалаттай газар нутгийн сүлжээг хөгжүүлэхэд хувь нэмэрээ оруулах боломжтой болно.

Оролцогч ББСБ ба ХЗХ-д тавигдах шаардлага

  • Орон нутагт 2-оос дээш жил зээлийн үйл ажиллагаа эрхлэн ажилласан
  • 2017 оны 2 улирлын байдлаар 150,000,000-с дээш төгрөгийн нийт хөрөнгөтэй /активтай/
  • Санхүүгийн зохицуулах хорооны зохистой харьцааны шалгуур үзүүлэлтүүдийг хангаж ажилладаг
  • Орон нутагтаа 2 ба түүнээс дээш орон тооны ажилтантай
  • Идэвхитэй зээлийн багц нь нийт хөрөнгийнхөө 70%-аас доошгүй хувийг эзэлдэг
  • Зээлийн ангиллыг хийж, зээл төлөхөд учирч болзошгүй эрсдлээс хамгаалах санг Монгол банкны “Актив ангилах, активын эрсдлийн сан байгуулах” журмын дагуу байгуулдаг
  • ОСБ нь орчны бүсийн зээлийн сангаас санхүүжүүлэх нийт зээлийн 20%-ийг өөрийн эх үүсвэрээс гарган санхүүжүүлэх боломжтой байна
  • ОСБ нь орчны бүсийн зээлийн санг иргэдэд дамжуулан хүргэхдээ байгаль орчныг хамгаалах, ногоон зээлийг дэмжих хүсэл эрмэлзэлтэй байна
 

Гишүүний хэсэг