Eбаримтын асуудлаар программ хангамжийн компаниуд уулзлаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 5-р сарын 22, Мягмар гариг, 04:12

Eбаримтын асуудлаар программ хангамжийн компаниуд уулзлаа.

Өнөөдөр Татварын ерөнхий газар, Татвар төлөгчтэй харилцах хэлтэс, Мэдээлэл технологийн алба болон ББСБ-уудын программ хангамжийн компаниуд хамтарсан уулзалт зохион байгууллааа. Уулзалтаар ebarimt-ыг программ хангамжийн хүрээнд шийдвэрлэхэд тулгамдаж буй асуудлуудыг ярилцаж, шийдлийг оллоо.

1. Ебаримт олгохтой холбоотой “НЭГДСЭН ЗӨВЛӨМЖ” гаргуулах зорилгоор тулгамдсан асуудлуудыг боловсруулж Татварын ерөнхий газарт хүргүүллээ. Энэхүү албан бичгийн хүрээнд Татварын ерөнхий газраас зөвлөмж боловсруулж, ББСБ-уудад чиглэл өгөхөөр боллоо. /Албан бичгийг хавсаргалаа/

2. Ебаримт дээр нэхэмжлэх үүсгэсэн ББСБ-уудын мэдээллийг Холбоон дээрээ нэгтгээд Татварын ерөнхий газарт хүргүүлж, нэгдсэн байдлаар /хурдан, хялбараар/ устгуулахаар боллоо. Удалгүй ТЕГазраас чиглэл бүхий емайл ирэхээр бүх ББСБ-ууддаа хүргүүлэх болно оо.

 

Гишүүний хэсэг