Е-баримтын асуудлаар ТЕГазартай уулзалт зохион байгууллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 5-р сарын 22, Мягмар гариг, 04:11

Е-баримтын асуудлаар ТЕГазартай уулзалт зохион байгууллаа.

Монголын ББСБ-уудын Холбоо, Татварын Ерөнхий газартай хамтран 2018 оны 5 дугаар сар 9-ны өдөр ББСБ-уудадын нягтлан бодогч, удирдлагуудад “Е-баримтыг хэрхэн олгох, тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх” зорилгоор нэгдсэн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт 300 орчим ББСБ хамрагдлаа.
Хэлэлцүүлгээр е-баримт олгохтой холбоотой тулгамдаж буй бүртгэлийн асуудлуудын шийдлийг танилцууллаа. Мөн цаашид Татварын ерөнхий газартай хамтран ББСБ-уудад зориулж, е-баримт олгох зааварчилгаа гаргаж өгөх, ББСБ-уудаас е-баримт олгохтой холбоотой бүртгэлийн асуудлуудыг нэгтгэн авч, ТЕГазраас бодлогын түвшинд нэгдсэн ойлголт олгох зорилгоор шийдвэрлэж, тулгамдсан асуудлуудыг бичгээр албажуулан ЗӨВЛӨМЖ болгож ББСБ-уудад хүргүүлэхээр боллоо. Мөн зөвлөмжийн дагуу ТЕГазраас бүх татварын хэлтсүүддээ нэгдсэн мэдээллийг хүргүүлэхээ илэрхийллээ.

Мөн программийн асуудлуудыг шийдвэрлэх хүрээнд ирэх 3 дахь өдөр ТЕГазар, е-баримт хариуцсан программын хэлтэс болон ББСБ-уудын программын компаниудтай хамтарсан уулзалтыг хийхээр боллоо.

БҮХ ББСБ-УУДЫН АНХААРАЛД:
1. Бүх ББСБ-ууд е-баримт олгох, баримт шивэхтэй холбоотой асууж тодруулах, засаж сайжруулах шаардлагатай зүйлсээ нэн даруй 2018.05.14-ны дотор бидэнд емэйлээр ирүүлнэ үү. Холбоо ирсэн саналуудыг нэгтгээд ТЕГазарт хүргүүлэн, албан ёсоор хариулт боловсруулж, ББСБ-уудад Зөвлөмж болгон хүргүүлэхээр болсон шүү!!!

2. Е-баримтыг программчлах зорилгоор ТЕГазар, программын компаниудтай хамтарсан уулзалтыг 2018.05.16-ны өдөр хийхээр болсон тул ББСБ-ууд харилцдаг, ашигладаг программ хангамжийн компаниудаа яаралтай уламжилж, 9999-8770 утсаар холбогдуулна уу.

 

Гишүүний хэсэг