Сагсны аваргууд тодорлоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 5-р сарын 22, Мягмар гариг, 04:08

Монголын ББСБ-уудын Холбооны нэрэмжит шилжин явах цомын төлөөх Сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн найм дахь жилдээ амжилттай явагдаж, "Хайрла, Хамгаал" уриан дор нь өдрийн турш өрсөлдөөнтэй болж өндөрлөлөө.

Эмэгтэй төрөлд хүрэл медалын эзнээр Санхүүгийн зохицуулах хороо, мөнгөн медалын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ, алтан медалын эзнээр Үлэмж мэлмий ББСБ

Эрэгтэй төрөлд хүрэл медалын эзнээр Уянга JSS & Батжин нэгдэх үрс ББСБ хамтарсан баг, мөнгөн медалын эзнээр Есөн шижир инвест ББСБ, алтан медалын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ тус тус шалгарлаа.

Шилжин явах цомын эзнээр Монголын санхүүгийн групп ББСБ тодорч, Шилжин явах цомын төлөөх ирэх жилийн тэмцээнийг зохион багуулах нэр хүндтэй үүргийг гардан авлаа.

Шилдэг эрэгтэй тамирчинаар Монголын санхүүгийн групп ББСБ-ын Э.Батмөнх, эмэгтэй Үлэмж мэлмий ББСБ-ын Б.Зулцэцэг нар шалгарлаа.

Шилжин явах цомын төлөөх тэмцээнийг зохион байгуулах нэр хүндтэй үүргийг маш амжилттай зохион байгуулалттайгаар хийж гүйцэтгэсэн С.Отгонбат захиралтай Үлэмж мэлмий ББСБ-ын хамт олонд салбарын нийт баг тамирчдынхаа нэрийн өмнөөс талархсанаа илэрхийлье.

 

Гишүүний хэсэг