ББСБ-ууд харилцагчийн эрх ашгийг хамгаалах Олон улсын үзэл санаанд нэгдлээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 4-р сарын 09, Даваа гариг, 08:44

ББСБ-ууд харилцагчийн эрх ашгийг хамгаалах Олон улсын үзэл санаанд нэгдлээ.

Монголын ББСБ-уудын Холбооноос гишүүн 230 гаруй ББСБ-уудаа Смарткомпайн буюу харилцагчдын эрх ашгийг хамгаалах Олон улсын хөдөлгөөнд гишүүнээр элсэн орж, тус хөдөлгөөнөөс дэвшүүлэн хэрэгжүүлж буй 7 зарчмыг ББСБ-ын үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн ажиллахыг уриаллаа.

Энэхүү уриалгад нэр бүхий 76 ББСБ нэгдэж, харилцагчдынхаа хэрэгцээ шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлэх, тэдгээрийн үнэ, хүү, шимтгэл ханшийг ил тод нээлттэй, ойлгомжтой байлгаж, хүүгийн төвшинг бодитой тогтоох, харилцагчаа хүндэтгэн, зөв боловсон, шударга байж харилцагчийн санал гомдлыг түргэн шуурхай шийдвэрлэдэг байх 7 зарчимд нийцсэн нийгмийн хариуцлагатай санхүүгийн үйлчилгээг хүргэхээр боллоо.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (bbsb-smart.pdf)bbsb-smart.pdf 376 Kb
 

Гишүүний хэсэг