Бүх гишүүдийн хурал амжилттай боллоо.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 3-р сарын 07, Лхагва гариг, 09:23

Бүх гишүүдийн хурал боллоо.

Монголын ББСБ-уудын Холбооны бүх гишүүдийн хурал 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр амжилттай болж өндөрлөлөө. Хуралдаан 57%-н ирцтэйгээр болж, Холбооны 2017 оны үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, Хяналтын зөвлөлийн тайлантай танилцаж, Холбооны ажлыг өнгөрсөн онд бүрэн хангалттай ажилласан гэж дүгнэлээ. Мөн 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсвийг хэлэлцэн баталж, гишүүдийн зүгээс ирэх оны ажлын төлөвлөгөө болон дунд хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын талаар саналаа өгч, ажил хэрэгчээр идэвхитэй оролцсонд талархалаа илэрхийлье.

Хуралдааны хоёрдугаар хэсэгт Холбооны Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн гишүүдийн сонгууль явагдлаа.

Удирдах зөвлөлд дараах 13 ББСБ-ыг хоёр жилийн хугацаатай томилогдлоо.

  1. БИД ББСБ-ын ТУЗ-ийн дарга А.Алтансүх
  2. Мобифинанс ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Үнэнбат
  3. Микрокредит ББСБ-ын гүйцэтгэх захирал Т.Тэлмэн
  4. Үлэмж мэлмий ББСБ-ын гүйцэтгэх захирал С.Отгонбат
  5. Нэткапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал Н.Ундрах
  6. Транскапитал ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Алтанзул
  7. Жуниор натур инвестмент ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Ганцэцэг
  8. Инвескор ББСБ-ын гүйцэтгэх захирал Д.Баясгалан
  9. Төв хөгжил ББСБ-ын гүйцэтгэх захирал Б.Гэрэлмаа
  10. АБТС ББСБ-ын ТУЗ-ийн дарга Л.Чимгээ
  11. Кловер ББСБ-ын зөвлөх М.Бямбасүрэн
  12. Төгөл инвест ББСБ-ын гүйцэтгэх захирал З.Бямбасүрэн
  13. Шүрэн капитал ББСБ-ын гүйцэтгэх захирал П.Эрдэнэбаатар нар тус тус томилогдлоо.

Хяналтын зөвлөлийн нөхөн сонгууль явагдаж, дараах 2 ББСБ-ыг нэг жилийн хугацаатай томиллоо.

  1. Ними ББСБ хуульч Н.Мөнхцэцэг
  2. Ашид голомт ББСБ-ын гүйцэтгэх захирал Ж.Ганбат

2017 оны ажлын тайлан болон 2018 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон төсвийг сайтанд байршуулсан тул www.bbsb.mn сайтаар орж танилцана уу.

 

Гишүүний хэсэг