Удирдах зөвлөл & Хяналтын зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн анхааралд:
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2018 оны 2-р сарын 23, Баасан гариг, 09:49

ХОЛБООНЫ УДИРДАХ ЗӨВЛӨЛ & ХЯНАЛТЫН ЗӨВЛӨЛД НЭР ДЭВШИГЧ ББСБ-УУДЫН АНХААРАЛД:

МББСБХолбооны бүх гишүүдийн хурал 2018 оны 3 сарын 2-ны Баасан гаригт 14.00-18.00 цагийн хооронд зохион байгуулагдахаар товлогдсон билээ.

2018 онд Удирдах зөвлөлийн 13 гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон & Хяналтын зөвлөлийн 2 гишүүн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ ирүүлсэнтэй холбогдуулан УЗ & ХЗ гишүүдийн сонгууль явагдах тул нэр дэвших сонирхолтой ББСБ-ууд 2018.02.28-ны дотор албан хүсэлт болон анкетаа бөглөж Холбоонд ирүүлнэ үү. /анкетийг хавсаргалаа/

  1. I. Холбооны дүрмэнд заасны дагуу Удирдах зөвлөлийн 13 гишүүнтэй байх бөгөөд дараах шаардлагыг хангасан ББСБ-ууд нэр дэвших эрхтэйг уламжилж байна.

Удирдах зөвлөлийн гишүүнд:

  • Банк бус санхүүгийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан өдрөөс хойш 2-оос доошгүй жилийн хугацаанд тогтвортой үйл ажиллагаа явуулсан ББСБ нь МББСБХ-ны Удирдах зөвлөлд  сонгогдох эрхтэй.
  • Удирдах Зөвлөлийн гишүүн нь Холбооны гишүүн ББСБ-г төлөөлөх бүрэн эрх бүхий удирдах албан тушаалтан байх бөгөөд уг албан тушаалтан нь банк, санхүүгийн салбарт 2-с доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай, ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байна.
  1. II. Холбооны дүрмэнд заасны дагуу Хяналтын зөвлөлийн 3 гишүүнтэй байх бөгөөд үүнээс 2 гишүүнийг 1 жилийн хугацаатайгаар нөхөн томилохыг уламжилж байна.

Жич: Нэр дэвшиж буй ББСБ-ууд 2018.02.28-ны дотор албан хүсэлт болон холбогдох анкетийг бөглөн ирүүлэхийг анхаарна уу.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (Holboonii DUREM-update 2017.02.17.pdf)Holboonii DUREM-update 2017.02.17.pdf 112 Kb
Download this file (HZ_anket.doc)HZ_anket.doc 51 Kb
Download this file (UZ_anket.doc)UZ_anket.doc 50 Kb
 

Гишүүний хэсэг