Шагналын материал хүлээн авч эхэллээ.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гариг, 11:52

Шагналын материал хүлээн авч эхэллээ.

МББСБХолбооноос гишүүн байгууллагуудынхаа үйл ажиллагааг дэмжих, тэдгээрийн зорилго, зорилтыг олон нийтэд танилцуулах, сурталчилах, Холбооны гишүүн шилдэг ББСБ, ажилтныг сонгон шалгаруулж, Холбооны болон бусад байгууллага, төрийн шагналд тодорхойлох, шагнаж урамшуулдаг уламжлалтай билээ.

Энэ жил МББСБХолбооны үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ой тохиож буй тул ББСБ-уудын шинэ жилийн нэгдсэн цэнгүүнийг 2017.12.19-ны өдөр Grand hill event hall-д зохион байгуулахаар болсныг дуулгахад таатай байна.

Иймд 2017 оны шилдэг ББСБ, шилдэг ажилтануудыг шалгалуулах зорилгоор нэр дэвшигчдийн материалыг хүлээн авч эхэлснийг үүгээр мэдэгдэж байна.

Материал хүлээн авах хугацаа: Та бүхэн холбогдох журмын дагуу шагналын материалаа 2017.12.05-ны дотор Холбоонд ирүүлнэ үү. Дэлгэрэнгүй мэдээллийг 9999-8770 утсаар авна уу.

 

Гишүүний хэсэг