ББСБ-ын сертификатжуулах сургалт амжилттай явагдаж өндөрлөлөө.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гариг, 11:11

Монголын ББСБ-уудын холбооноос Санхүүгийн зохицуулах хороотой хамтран зохион байгуулж буй “ББСБ-ын сертификатжуулах” сургалт 2017.11.15-17-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тус сургалтанд шинээр тусгай зөвшөөрөл авсан ББСБ-ууд болон ББСБ-уудад шинээр томилогдсон 20 орчим ББСБ-ын удирдлагууд хамрагдаж, сертификатаа гардан авлаа.

Сургалтаар ББСБ-ын хяналт, зохицуулалтын орчин, цаашдын хөгжлийн чиг хандлага, ББСБ-ын дотоод аудит, хяналтын тогтолцоог бүрдүүлэх, засаглалыг зүй зохистой бий болгох, зээл, зээлийн эрсдлээс урьдчилан сэргийлэх, шүүхийн практик зэрэг 15 модулиар зохион байгуулагдлаа.


Сургалтандаа амжилттай хамрагдаж сертификатаа гардан авсан ББСБ-ууддаа бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье.
Сургалтанд оролцож, сертификатаа гардан авсан ББСБ-ууддаа бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх их үйлсэд нь өндөр амжилт хүсье. Сургалтын зургийг энд дарж үзнэ үү.
 

Гишүүний хэсэг