“Комплаенс Форум 2017” арга хэмжээнд оролцохыг урьж байна.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 10-р сарын 25, Лхагва гариг, 13:12

“Комплаенс Форум 2017” арга хэмжээнд оролцохыг урьж байна.

Монголын банкны холбоо, Монгол банк хамтран “Комплаенс форум 2017” арга хэмжээг 5 дахь жилдээ 2017.11.08-ны өдрийн 09:00-14:00 цагийн хооронд “Бест вестерн премьер Туушин” зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулах гэж байна.

Энэхүү форумаар Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанаас Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх үндэсний эрсдэлийн үнэлгээний тайлан, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээг танилцуулах, Монгол улсын банкны салбарын комплаенсийн үйл ажиллагааны хэрэгжилт, цаашдын анхаарах шаардлагатай ажлуудыг хэлэлцэх мөн олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас комплаенсийг хэрэгжүүлэхэд юуг онцлон анхаарах шаардлагатай, хэрхэн бусад салбарт түгээн дэлгэрүүлэх боломжтой талаар туршлага хуваалцах олон талын ач холбогдолтой асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.

Иймд комплаенсийг ББСБ-ын салбарт нэвтрүүлэхэд Холбооны зүгээс анхаарч ажиллаж байгаа тул энэхүү форумд гишүүн ББСБ-уудаа хамруулахыг эрмэлзэж байна. Бүртгэлийг Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. хаягаар болон 9999-8770 утсаар өгнө үү. /оролцох хүний тоо хязгаартайг анхаарна уу./ Форумын хөтөлбөрийг хавсаргалаа.

Attachments:
FileТайлбарFile size
Download this file (compliance.pdf)compliance.pdf 265 Kb
 

Гишүүний хэсэг