Хэн онлайн

Одоогоор 0 Хэрэглэгч болон 7 зочин онлайн байна.

2010-03-20 өдрөөс хойш

Гишүүнчлэл

Монгол улсад үйл ажиллагаа явуулж байгаа 174 орчим ББСБ-с захз ээлийн дийлэнхи хувийг эзэлж, идэвхитэй үйл ажиллагаа явуулж байгаа ББСБайгууллагууд нь тус холбооны гишүүн бөгөөд Удирдах зөвлөл болон Хяналтын зөвлөлийн ББСБ-уудыг дор жагсаавал:

Удирдах Зөвлөлийн гишүүд

1. БИД ББСБ
2. Транскапитал
3. Төв хөгжил
4. Очир Ундраа ОМЗ
5. Ньюфонд
6. Кредит Монгол
7. Алаг Уул ган
8. Монголын санхүүгийн групп
9. Нэткапитал

Хяналтын Зөвлөлийн гишүүд

1. Хөгжил финанс

2. Мөрөн интернэйшнл

3. Ашидтүвшин финанс 

Гишүүнээр элсэх:

Танай байгууллага Холбооны гишүүн болсноор дараахь хэд хэдэн давуу талыг эдлэх бололцоотой болно. Үүнд:

1. Улирал бүр зохиогдох сургалт, ярилцлаганд 1-2 хүнээ үнэ төлбөргүйгээр хамруулна.

2. Гишүүдийн и-мэйл группт багтаж улмаар мэдээ, мэдээлэл солилцох боломж бүрдэнэ.

3. Салбарынхаа хууль эрх зүйн орчныг сайжруулах, өөрсдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалуулах, дуу хоолойгоо холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлэх боломж бүрдэнэ.

4. Гадаад, дотоод харилцааны хүрээнд зохион байгуулах сургалт мэдээллийг хүртэх боломжтой болно.

5. Хагас жилд 1 удаа зохиогдох тэмцээн уралдаанд оролцох

6. Жилийн эцэст болдог шинэ жилийн нэгдсэн арга хэмжээнд эхний ээлжинд оролцох, оны шилдэгүүдэд ажилтнуудаа нэр дэвшүүлэх зэрэг эрхийг эдэлнэ.

Хэрвээ танай ББСБ гишүүнээр элсэх хүсэлтэй байгаа бол гишүүнээр элсэхийг хүссэн албан бичгээ хавсралтаар хүргүүлж байгаа гишүүний анкетын хамт бөглөн гишүүний 1 жилийн хураамж болох 600,000 /Зургаан зуун мянган/ төгрөгийг МББСБХолбооны ХХБ дахь 499053088 тоот төгрөгийн дансанд тушаасан баримттайгаа Гүйцэтгэх захиралд ирүүлэхийг хүсье.